21 дугаар зүйл. Хөдөө аж ахуйг дэмжих сан /Энэ зүйлийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.1.Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна. /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.2.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.1.хөнгөлөлттэй зээлийг дараах зориулалтаар олгох; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.1.а.усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.1.б.таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;21.3.1.в.хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх. /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.2.тариалангийн газрыг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.3.тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан буудай худалдан авах, худалдах; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.5.бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.6.худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.7.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх. /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мал, амьтныг зээлээр олгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.5.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.6.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулан олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./