22 дугаар зүйл. Тусгай сангийн удирдлага, зохион байгуулалт
22.1.Тусгай сангийн эх үүсвэр нь төрийн сангийн нэгдсэн дансанд байршина.
22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.3.8, 5.3.11, 5.3.12, 5.3.15, 5.3.22, 5.3.26-д заасан тусгай сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн эрсдэл хамгийн бага байх хэлбэрээр удирдах үйл ажиллагааг санхүү, төсвийн болон тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.3.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.13, 5.3.20, 5.3.25-д зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулахыг хориглоно. Ажлын албаны орон тооны хязгаарыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.4.Энэ хуулийн 5.3.5-д заасан тусгай сан нь хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор дэргэдээ өр, авлага барагдуулах нэгжтэй байж болно.
22.5.Харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хариуцан удирдаж, энэ хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнана.
22.6.Төсвийн ерөнхийлөн захирагчаас энэ хуульд заасны дагуу тусгай санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.