23 дугаар зүйл. Тусгай сангаас санхүүжилт хийх хэлбэр
23.1.Энэ хуулийн 3.2-т заасан тусгай сан болон энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.6-д зааснаас бусад тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн дараах хэлбэрээр олгоно: /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.1.урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;
23.1.2.шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.
23.2.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
23.3.Засгийн газрын нөөц сангаас олгох санхүүжилтийг тухайн төсөл, арга хэмжээ, ажил, үйлчилгээг хэрэгжүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний харилцах дансанд шууд шилжүүлэхийг хориглоно.
23.4.Энэ хуулийн 5.3.5-д заасан тусгай сангаас олгох зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй холбож олгох буюу зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.5.Тусгай сангийн санхүүжилтийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.
23.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ТУСГАЙ САНГИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ