8 дугаар зүйл. Боловсролын зээлийн сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Боловсролын зээлийн сан

8.1.Боловсролын зээлийн сан нь санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох замаар дээд боловсрол эзэмших хүсэлтэй тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зориулалттай байна.

8.2.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

8.3.Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг Засгийн газраас баталсан журмын дагуу иргэдэд олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ болон сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

8.4.Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.