8 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага
8.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:
8.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;
8.1.2.стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, техник технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.3.өмнө нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд энэ хууль болон Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийг удаа дараа зөрчиж тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш гурван жил өнгөрсөн байх. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./