9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

9.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуульд заасан шаардлага хангасныг нотлох баримт бичгийг бүрдүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд эзэмшлийн мэдээллийг Зохицуулах хорооноос баталсан маягтад нийцүүлэн хавсаргаж ирүүлэх бөгөөд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийг эзэмшлийн мэдээлэлд дурдана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.