11 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь
11.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэр байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана.
11.3.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор тойрог нь хэсэгт хуваагдана.