11 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллага
11.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "оюуны өмчийн байгууллага" гэх/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд орон нутагт хэлтэс, тасаг байгуулж, эсхүл оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно.
11.2.Оюуны өмчийн байгууллага үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж болох бөгөөд бусад үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.3.Оюуны өмчийн байгууллагын дэргэд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл /цаашид "Маргаан шийдвэрлэх зөвлөл" гэх/ ажиллана.
11.4.Оюуны өмчийн байгууллагын дэргэд зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл ажиллана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.5.Оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасаг, оюуны өмчийн улсын байцаагч үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.