13 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллагын даргын бүрэн эрх

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллагын даргын бүрэн эрх

13.1.Оюуны өмчийн байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

13.1.2.оюуны өмчийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

13.1.3.оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батлах;

13.1.4.оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасгийн албан хаагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх;

13.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.