69 дугаар зүйл. Хот, тосгонд шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-06-05

69.1.Улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21, 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан аймаг, сум, баг, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

69.2.Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

69.3.Тосгонд энэ хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны хэрэгжүүлэхээр заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

69.4.Хууль тогтоомжид тусгайлан заасан бол энэ зүйлд зааснаас өөр чиг үүргийг хот, тосгонд нэг бүрчлэн олгож болно.

НЭГЖИЙН УДИРДЛАГА БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.