70 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, яам агентлагтай харилцах

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, яам агентлагтай харилцах

70.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан орон нутгийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна.

70.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар Засгийн газар, холбогдох яам, агентлагийг мэдээллээр хангаж, хууль, гэрээнд заасан хугацаанд тайлагнана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.