71 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газартай харилцах
71.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газартай доор дурдсан журмаар харилцана:
71.1.1.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;
71.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл саналаа Ерөнхий сайдад уламжлах;
71.1.3.нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх.