41 дугаар зүйл. Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг тоолох
41.1.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр, бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тоолно.
41.2.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний бүрэн эрх дуусгавар болох хугацааг сонгогдсон хугацаа дуусгавар болох өдрөөр тоолно.
АРАВДУГААР БҮЛЭГ ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА