44 дугаар зүйл. Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох
44.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
44.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцэх болон албан ёсны тэмдэглэл хийгдэх бусад үйл ажиллагааны явцад шүүгчтэй уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах үүргээс чөлөөлөгдөнө.
44.3.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.
44.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн баримттай танилцуулахыг хэргийн оролцогчоос бусад этгээд шүүгчээс шаардахыг хориглоно.