48 дугаар зүйл. Шүүгчийн мэргэшлийн түвшнийг дэмжих
48.1.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байх үүрэгтэй бөгөөд жил бүр сургалтад хамрагдана.
48.2.Шүүгч мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах хугацаанд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгоно.
48.3.Шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академи зохион байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./