10 дугаар зүйл. Мөнгөн хадгаламж
10.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд /цаашид "хадгалагч" гэх/-ээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд /цаашид "хадгалуулагч" гэх/-д Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан журам болон энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг баримтлан гэрээ байгуулж, хадгаламжийн үйлчилгээ үзүүлнэ.
10.2.Хадгалагч нь хадгалуулагчтай хадгаламжийн гэрээ байгуулахдаа өөрийн үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг өгнө.
10.3.Хадгалагч нь өөрийн хадгаламжийн үйлчилгээний нөхцөл, эдгээр үйлчилгээг авч байгаа хадгалуулагчийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг тэдгээрт ойлгомжтой байдлаар танилцуулна.