11 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээ

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээ

11.1.Иргэний хуулийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

11.2.Хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хүү тооцох журам, гэрээ цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг заана.

11.3.Хадгалагч нь хадгалуулагчтай байгуулах хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр байгуулж болно.

11.4.Цахим хэлбэрээр байгуулах хадгаламжийн гэрээ нь хадгалуулагч хүсэл зоригоо илэрхийлэн цахим баримт бичиг үйлдэж, цахим гарын үсэг зурж илгээснийг хадгалагч хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.