18 дугаар зүйл. Харилцах данс, харилцах дансны дэд эзэмшигч
18.1.Харилцах дансны үлдэгдэлд тооцох хүүгийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
18.2.Харилцах данс нь данс эзэмшигч, дансны дэд эзэмшигчтэй байж болно.
18.3.Харилцах данс эзэмшигчээс олгосон эрхийн хүрээнд харилцах данснаас данс эзэмшигчийн эрхийг хязгаартайгаар хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг харилцах дансны дэд эзэмшигч гэнэ.
18.4.Харилцах дансны дэд эзэмшигч нь харилцах данс эзэмшигчээс хуульд заасны дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд харилцах данснаас зарлагын гүйлгээ хийнэ.
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА