36 дугаар зүйл. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр, хөнгөлөлт
36.1.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.
36.2.Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад соёлын байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг өөрөө бие дааж тогтооно.
36.3.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь хүүхэд, өндөр настан, хугацаат цэргийн алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй хүний соёлын үйл ажиллагаанд оролцох сонирхлыг нь дэмжих бөгөөд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТ, ХЯЗГААРЛАЛТ