14 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх бусад дэмжлэг

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх бусад дэмжлэг

14.1.Иргэн, хуулийн этгээдэд кино үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

14.2.Давхар татвар, хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээг кино үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудтай байгуулах, хэлэлцээ хийх арга хэмжээг Засгийн газар зохион байгуулна.

14.3.Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах журмыг соёл, боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

14.4.Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагнал олгоно.

14.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тусгай ангиллын виз олгох бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасан журмаар тогтооно.

КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТ, ТАВИХ ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.