102 дугаар зүйл. Цалин хөлс тогтоох зарчим

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

102 дугаар зүйл. Цалин хөлс тогтоох зарчим

102.1.Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална:

102.1.1.ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх;

102.1.2.хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах;

102.1.3.ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулсан байх;

102.1.4.хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх;

102.1.5.цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.