103 дугаар зүйл. Цалин хөлсний зохицуулалт
103.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална:
103.1.1.дундаж цалин хөлс тодорхойлох журам;
103.1.2.ажилтны мэргэшлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журам.
103.2.Үндэсний хороо цалин хөлсний талаар дараах аргачлалыг батална:
103.2.1.цалин хөлс тогтоох аргачлал;
103.2.2.хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал;
103.2.3.ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал.
103.3.Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ:
103.3.1.ажил мэргэжлийн жагсаалт;
103.3.2.ажлын байрны тодорхойлолт;
103.3.3.энэ хуулийн 106.3-т заасантай нийцсэн хөдөлмөрийн норм, норматив;
103.3.4.цалин хөлсний журам.