34 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо
34.1.Мэдүүлэг гаргагч нь патентын мэдүүлэгтээ Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсад гаргасан давамгайлах эрх үүсэх үндэслэл болсон өмнөх нэг, эсхүл түүнээс дээш патентын мэдүүлэгт үндэслэн Парисын конвенцын 4 дүгээр зүйлийн дагуу давамгайлах эрх хүсэж болно.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасан давамгайлах эрх олгогдох хугацаа нь зургаан сар байх бөгөөд уг хугацааг Парисын конвенцын 4 дүгээр зүйлийн дагуу тооцно.
34.3.Мэдүүлэг гаргагч нь Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүний загварыг нийтэд дэлгэсэн бол нийтэд дэлгэсэн өдрөөс хойш зургаан сарын дотор үзэсгэлэнгийн давамгайлах эрх хүсэж болно.
34.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 34.1, 34.3-т заасан эрхийг хүссэн бол энэ тухай нотлох баримтыг патентын мэдүүлэгтээ хавсаргана.
34.5.Энэ зүйлд энэ хуулийн 21.7, 21.8 дахь хэсэг нэгэн адил хамаарна.