36 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг салгах, нэгтгэх, өөрчлөлт оруулах, татгалзах
36.1.Анхдагч огнооноос хойш мөн чанарын шүүлтийн явцад бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргагч хэдийд ч үйлчилгээний хөлс төлж дараах хүсэлтийг гаргах эрхтэй байна:
36.1.1.бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгээ хоёр болон түүнээс дээш бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт салгах тухай хүсэлт гаргах;
36.1.2.хамтаар ашиглагдах, эсхүл бүтээгдэхүүний загварын нэг ангилалд хамаарах бүтээгдэхүүний загварын хэд хэдэн патентын мэдүүлгийг нэгтгэх;
36.1.3.патентын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах.
36.2.Энэ хуулийн 36.1.1-д заасны дагуу салгасан патентын мэдүүлэг тус бүр нь үндсэн патентын мэдүүлгийн анхдагч болон давамгайлах огноо авах эрхтэй. Салгасан патентын мэдүүлэг тус бүрд үйлчилгээний хөлс төлнө.
36.3.Мэдүүлэг гаргагч нь анхдагч огнооноос хойш мөн чанарын шүүлтийн явцад хэдийд ч бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгээсээ татгалзаж, хэрэгсэхгүй болгуулах эрхтэй.