37 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийн мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийн мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх

37.1.Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгуурт нийцсэн эсэхийг тогтоох зорилгоор анхдагч огнооноос хойш есөн сарын дотор бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийж, тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

37.2.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол оюуны өмчийн байгууллага тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүний загварын ном зүй, тодорхойлолт, зургийг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.

37.3.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгуурыг хангаагүй бол оюуны өмчийн байгууллага энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн бүтээгдэхүүний загварт патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, шүүлтийн тайлангийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

37.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 37.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор үндэслэл бүхий хариуг оюуны өмчийн байгууллагад ирүүлнэ.

37.5.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 37.4-т заасан хариуг хүлээж авснаас хойш нэг сарын дотор тухайн бүтээгдэхүүний загварт патент олгох эсэх талаар эцсийн шийдвэр гаргаж, шийдвэрийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

37.6.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 37.4-т заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол оюуны өмчийн байгууллага тухайн бүтээгдэхүүний загварт патент олгохоос татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

37.7.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх журмыг оюуны өмчийн байгууллага батална.

37.8.Албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэгдсэн бүтээгдэхүүний загварыг патент олгох хүртэлх хугацаанд түр хамгаалалтад авах бөгөөд энэ хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр уг бүтээгдэхүүний загварыг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

ПАТЕНТ ОЛГОХ, ПАТЕНТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА, ПАТЕНТЫН ХУРААМЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.