42 дугаар зүйл. Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу оюуны өмчийн байгууллага нь хүлээн авагч байгууллага байх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу оюуны өмчийн байгууллага нь хүлээн авагч байгууллага байх

42.1.Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүний Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан патентын олон улсын мэдүүлгийн хувьд хүлээн авагч байгууллага нь оюуны өмчийн байгууллага байна.

42.2.Оюуны өмчийн байгууллагад гаргах патентын олон улсын мэдүүлгийг Патентын хамтын ажиллагааны гэрээнд заасан хэлээр үйлдэх бөгөөд патентын олон улсын мэдүүлгийн дамжуулалтын хураамжийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын товчоонд төлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.