43.1.Монгол Улсад патент авах зорилгоор шинэ бүтээл, ашигтай загварын патентын олон улсын мэдүүлэгт Монгол Улсыг нэр заасан бол оюуны өмчийн байгууллага нь нэр заагдсан байгууллага байна.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасан патентын олон улсын мэдүүлгийг энэ хуулийн дагуу гаргасан патентын мэдүүлэгтэй адилтган үзэх бөгөөд анхдагч огноог Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу тогтоосон олон улсын анхдагч огноогоор тогтооно.
43.3.Энэ хуулийн 43.2-т заасан анхдагч огноог зөвхөн техникийн өмнөх түвшин тогтоох болон патентын хүчинтэй хугацаа тооцох зорилгоор ашиглана.