44 дугаар зүйл. Патентын олон улсын мэдүүлгийг үндэсний үе шатанд мэдүүлэх, хүлээн авах, шийдвэрлэх
44.1.Мэдүүлэг гаргагч Монгол Улсыг нэр заасан бол давамгайлах огнооноос хойш 31 сарын дотор патентын олон улсын мэдүүлгээ оюуны өмчийн байгууллагад гаргана.
44.2.Энэ хуулийн 44.1-д заасан хугацаанд патентын олон улсын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргаагүй бол патентын олон улсын мэдүүлгийг үндэсний үе шатанд мэдүүлээгүйд тооцно.
44.3.Мэдүүлэг гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 44.1-д заасан хугацаанд патентын олон улсын мэдүүлгээ гаргаагүй бол үндэсний үе шатанд мэдүүлэх эрхээ сэргээлгэх тухай хүсэлтийг оюуны өмчийн байгууллагад гаргаж болно.
44.4.Патентын олон улсын мэдүүлэгт давамгайлах эрх хүссэн бөгөөд олон улсын мэдүүлгийн анхдагч огноо нь давамгайлах эрхийн хугацаа дууссан өдрөөс хойш хоёр сарын дотор байвал мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг үндэслэн давамгайлах эрхийг сэргээж болно.
44.5.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 44.3, 44.4-т заасан хүсэлтийг энэ хуулийн 16.9-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
44.6.Патентын олон улсын мэдүүлгийг үндэсний үе шатанд мэдүүлэхэд энэ хуулийн 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр зүйлд заасныг баримтална.
44.7.Оюуны өмчийн байгууллага патентын олон улсын мэдүүлгийг хүлээн авах, шийдвэрлэхдээ Патентын хамтын ажиллагааны гэрээ болон түүнийг дагаж гарсан дүрэм, журам, заавар, энэ хууль болон энэ хуулийн 16.9-д заасан журмыг дагаж мөрдөнө.