45 дугаар зүйл. Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн мэдүүлэг
45.1.Монгол Улсыг нэр заасан бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн мэдүүлгийг энэ хуулийн дагуу гаргасан бүтээгдэхүүний загварын мэдүүлэгтэй адилтган үзэх бөгөөд анхдагч огноог Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын товчоонд мэдүүлсэн огноогоор тогтооно.
45.2.Монгол Улсыг нэр заасан бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн мэдүүлэг нь энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд оюуны өмчийн байгууллага мөн чанарын шүүлт хийнэ.
45.3.Энэ хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл оюуны өмчийн байгууллага тухайн бүтээгдэхүүний загварыг бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын товчоонд хүргүүлнэ.
45.4.Оюуны өмчийн байгууллага нь бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн мэдүүлэг хүлээн авах, шийдвэрлэхдээ Гаагийн хэлэлцээр болон түүнийг дагаж гарсан дүрэм, журам, заавар, энэ хууль болон энэ хуулийн 37.7-д заасан журмыг дагаж мөрдөнө.
ПАТЕНТЫН ЭРХ, ПАТЕНТ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ