46 дугаар зүйл. Зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрх
46.1.Зохион бүтээгч дараах эрх эдэлнэ:
46.1.1.патентын мэдүүлэг гаргах, патент эзэмших;
46.1.2.патентын мэдүүлэг гаргах эрхээ бусдад шилжүүлэх, өв залгамжлуулах;
46.1.3.патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах.
46.2.Патент эзэмшигч дараах эрх эдэлнэ:
46.2.1.патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулах;
46.2.2.патентын эрх шилжүүлэх, өв залгамжлуулах;
46.2.3.патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусад этгээд зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалуулах;
46.2.4.зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах.
46.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран зохион бүтээгчид шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загвартай холбоотой харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд патентын мэдүүлэг гаргах, патент авах, бусад этгээдэд бүтээлээ ашиглуулах, худалдах, шилжүүлэх, үнэлэх эрхийг хамтран эдэлнэ.