47 дугаар зүйл. Патентаар олгогдох эрх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Патентаар олгогдох эрх

47.1.Патентын эрхийн хамгаалалтын хүрээг шинэ бүтээл, ашигтай загварын хувьд томьёололд зааснаар, бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно.

47.2.Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно.

47.3.Дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно:

47.3.1.патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах;

47.3.2.патентаар хамгаалагдсан аргыг хэрэглэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.