48 дугаар зүйл. Патентын эрхийн зөрчилд тооцохгүй үйлдэл
48.1.Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг дараах байдлаар ашигласныг патент эзэмшигчийн онцгой эрхийн зөрчилд тооцохгүй:
48.1.1.патент эзэмшигч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгөөр бусад этгээд бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлснээс хойш тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдахаар санал болгох, эсхүл хэрэглэх;
48.1.2.эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд хэрэглэх;
48.1.З.Монгол Улсын нутаг дэвсгэрт түр орж ирсэн гадаад улсын тээврийн хэрэгсэлд хэрэглэх;
48.1.4.ашиг олох зорилгогүйгээр хувийн хэрэгцээнд хэрэглэх;
48.1.5.анхдагч огнооноос өмнө тухайн шийдлийг Монгол Улсад шударгаар ашиглаж байсан, эсхүл ашиглах бэлтгэлийг хангасан байсан бол.
48.2.Энэ хуулийн 48.1.5-д заасан этгээд патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлд ашиглах эрхтэй байх бөгөөд тус шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй байна.