50 дугаар зүйл. Патентын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах
50.1.Мэдүүлэг гаргагчийн, эсхүл патент эзэмшигчийн хүсэлтээр патентын улсын бүртгэлд дараах өөрчлөлт оруулна:
50.1.1.мэдүүлэг гаргагчийн, эсхүл патент эзэмшигчийн нэр, хаяг өөрчлөх;
50.1.2.патент эзэмшигчийн эрх шилжүүлэх.
50.2.Мэдүүлэг гаргагч, эсхүл патент эзэмшигч нь өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, патент эзэмшигчийн эрх шилжсэн талаар өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор патентын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргана. Энэ тохиолдолд үйлчилгээний хөлс, патент эзэмшигчийн эрх борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдох татварыг тус тус төлсөн байна.
50.3.Оюуны өмчийн байгууллага нь патентын улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
50.4.Оюуны өмчийн байгууллага нь энэ хуульд заасан оюуны өмчийн эрхийн бүртгэл, эрх эзэмшигчийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг татварын байгууллагатай харилцан солилцоно.