14 дугаар зүйл. Хүсэлт гаргагчийн эрх, үүрэг

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хүсэлт гаргагчийн эрх, үүрэг

14.1.Хүсэлт гаргагч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:

14.1.1.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;

14.1.2.нээлттэй мэдээлэл авах бол мэдээлэл авах зорилго, үндэслэлээ тайлбарлахгүй байх;

14.1.3.мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт тайлбар авах;

14.1.4.мэдээллийн агуулгын талаар тайлбарлуулах;

14.1.5.мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх;

14.1.6.мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах;

14.1.7.мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох талаар холбогдох мэдээлэл хариуцагчид хүсэлт гаргах;

14.1.8.хуульд заасан бусад.

14.2.Хүсэлт гаргагч мэдээлэл авах эрхээ хөндөгдсөн гэж үзвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж болно.

14.3.Хүн, хуулийн этгээд мэдээлэл авах талаар дараах үүрэг хүлээнэ:

14.3.1.хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;

14.3.2.мэдээлэл авах эрхээ эдлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

14.3.3.авах мэдээллээ боломжит байдлаар тодорхойлсон байх;

14.3.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.