16 дугаар зүйл. Мэдээлэл өгөх үйлчилгээний зардал
16.1.Хүн, хуулийн этгээд цаасан хэлбэрээр мэдээлэл авахдаа хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл өгөхтэй холбогдон гарсан зардлыг төлнө.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан зардал нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас ихгүй байна.
16.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээд цахим хэлбэрээр мэдээлэл авахад энэ хуулийн 16.1-д заасан зардлыг төлөх үүрэг хүлээхгүй.
16.4.Энэ хуулийн 16.1-д заасан зардлын хэмжээг энэ хуульд заасны дагуу мэдээлэл хариуцагч тогтоох бөгөөд зардал тооцох аргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
16.5.Энэ хуулийн 16.1-д заасан зардлыг хууль тогтоомжид заасан бусад төлбөр, хураамжтай давхардуулан авахгүй.