17 дугаар зүйл. Мэдээлэл авах эрхийг хангах талаарх мэдээлэл хариуцагчийн хүлээх үүрэг

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17.1.Мэдээлэл хариуцагч хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

17.1.1.хүсэлт гаргагчийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн авах цагийн хуваарийг нийтэд мэдээлэх;

17.1.2.хуульд заасан журмын дагуу мэдээллийг хүн, хуулийн этгээд саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх;

17.1.3.хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааны талаар урьдчилан мэдээлэх;

17.1.4.мэдээлэл авах хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн үйл ажиллагааны талаарх бүртгэлийг хөтлөх;

17.1.5.мэдээлэл авах хүсэлтийг энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлэх;

17.1.6.мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариуг хүсэлт гаргагчийн сонгосон хэлбэрээр өгөх;

17.1.7.хүсэлтэд дурдсан мэдээлэл нь хаалттай, эсхүл хүсэлт гаргагчид хамаарахгүй хязгаарлалттай мэдээлэл бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрөлгүй бол, эсхүл хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол энэ талаар үндэслэл бүхий хариу өгөх;

17.1.8.энэ хуулийн биелэлтийг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг харьяалах дээд шатны байгууллагад жил бүр тайлагнах;

17.1.9.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, цахим хуудсаар нээлттэй мэдээлэлтэй танилцах нөхцөлийг бүрэн ханган байршуулах, мэдээллийг тухай бүр шинэчлэх;

17.1.10.нээлттэй өгөгдлийн жагсаалтын дагуу төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд холбогдох нөхцөл, шаардлагыг хангасан нээлттэй өгөгдлийг энэ хуулийн 12.6-д заасан хугацаанд нийтлэх, тухай бүр шинэчлэх;

17.1.11.хуульд заасан бусад.

17.2.Мэдээлэл хариуцагч хүн, хуулийн этгээд мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.