5 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн үйл ажиллагааны зарчим

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн үйл ажиллагааны зарчим

5.1.Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

5.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх;

5.1.3.мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа шуурхай, хялбар байх;

5.1.4.мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх;

5.1.5.нийтийн мэдээллийг ашиглах үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээд эрх тэгш байх;

5.1.6.нийтийн мэдээллийн дэд бүтэц нь харилцан уялдаатай, нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байх;

5.1.7.нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх.

НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.