6 дугаар зүйл. Нийтийн мэдээлэл хариуцагч
6.1.Дараах байгууллага нийтийн мэдээлэл хариуцагч /цаашид "мэдээлэл хариуцагч" гэх/ байна:
6.1.1.төрийн байгууллага;
6.1.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд;
6.1.3.хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд;
6.1.4.олон нийтийн радио, телевиз;
6.1.5.улс төрийн нам.
6.2.Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай бусад арга хэмжээ авах үүрэгтэй.