17 дугаар зүйл. Гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх

17.1.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах тохиолдолд гэрчилгээг түдгэлзүүлнэ:

17.1.1.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг түдгэлзүүлэх талаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.1.2.гэрчилгээнд тусгасан мэдээлэл алдаатай, эсхүл хувийн түлхүүрийн нууцлал алдагдсан гэж гэрчилгээжүүлэх байгууллага үзсэн;

17.1.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

17.1.4.эрх зүйн чадамжгүй нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.

17.2.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг түдгэлзүүлсэн тухай гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэнэ.

17.3.Гэрчилгээжүүлэх байгууллага хойшлуулшгүй тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийг таньсны үндсэн дээр гэрчилгээ эзэмшигчийг энэ хуулийн 17.1.1-д зааснаас бусад хэлбэрээр гэрчилгээг түдгэлзүүлэх боломжоор хангана.

17.4.Энэ хуулийн 17.1.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан гэрчилгээг сэргээх тухай хүсэлт гаргаснаар гэрчилгээг гэрчилгээжүүлэх байгууллага даруй сэргээнэ.

17.5.Энэ хуулийн 17.1.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг түдгэлзүүлэх хугацааг гэрчилгээ эзэмшигч өөрөө тогтоох бөгөөд уг хугацаа нь энэ хуулийн 11.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

17.6.Энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг сэргээж, энэ тухай гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.