18 дугаар зүйл. Гэрчилгээг хүчингүй болгох

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Гэрчилгээг хүчингүй болгох

18.1.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

18.1.1.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.хувийн түлхүүр задарсан, задрах боломж бүрдсэн тухай гэрчилгээ эзэмшигч мэдэгдэж хүсэлт гаргасан;

18.1.3.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг хүчингүй болгуулахаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.1.4.гэрчилгээ эзэмшигч хүн нас барсан, эсхүл хүнийг нас барсанд тооцсон, хуулийн этгээд татан буугдсан;

18.1.5.гэрчилгээг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

18.1.6.гэрчилгээ эзэмшигч энэ хуулийн 14.3-т заасан үүргээ биелүүлээгүй.

18.2.Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусаагүй нь гэрчилгээг хүчингүй болгоход нөлөөлөхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.