19.1.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу олгосон гэрчилгээг доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу олгосон гэрчилгээтэй адилтган хэрэглэж болно:
19.1.1.гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан;
19.1.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн.
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА