31 дугаар зүйл. Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлэхэд чиг баримжаа олгох сургалт
31.1.Ажил олгогч анх удаа Монгол Улсад ирж байгаа гадаад ажилтныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, ёс заншлын талаар ерөнхий мэдээлэл болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай тусгай мэдээллээр хангах хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамруулна.
31.2.Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтын зардлыг ажил олгогч хариуцна.
31.3.Энэ хуулийн 31.1-д заасан сургалтын жишиг хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.