12 дугаар зүйл. Үндэсний шагайн харваа

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Үндэсний шагайн харваа

12.1.Үндэсний шагайн харвааг багийн харваагаар явуулна.

12.2.Үндэсний шагайн харвааны баг тус бүр найман харваачтай байна.

12.3.Үндэсний шагайн харвааны багийн харваач нь 18 насанд хүрсэн байна.

12.4.Улсын баяр наадмын шагайн харваанд эхний гурван байрт нэг удаа шалгарсан багийн харваачид улсын мэргэн, хоёр дахь удаагаа шалгарсан багийн харваачид улсын хошой мэргэн цол олгоно.

12.5.Улсын баяр наадмын шагайн харваанд улсын хошой мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын гарамгай мэргэн, улсын гарамгай мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын дархан мэргэн, улсын дархан мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын үлэмж дархан мэргэн цол олгоно.

12.6.Улсын баяр наадмын шагайн харваанд 10 ба түүнээс дээш удаа түрүүлсэн харваачид улсын даяар дуурсагдах дархан мэргэн цол олгоно.

12.7.Аймгийн баяр наадмын үндэсний шагайн харваанд эхний гурван байрт гурван удаа шалгарсан бол аймгийн хошой мэргэн, таван удаа шалгарсан бол аймгийн гоц мэргэн цол олгоно.

12.8.Шагайн харваачид сумын цол олгож болно.

12.9.Шагайн харваачид улс, аймгийн цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.