13 дугаар зүйл. Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны стандарт

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны стандарт

13.1.Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах стандартыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

13.2.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах монгол үүлдрийн адууны стандартыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Тайлбар:Энэ хуулийн 13.1-д заасан "үндэсний бөх, сурын болон шагайн харваа, морь, үндэсний хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэл" гэж үндэсний бөхийн малгай, зодог шуудаг, гутал, үндэсний сур харвааны нум, сум, харваачийн малгай, хурдан морины уяачийн малгай, уралдаанч хүүхдийн ташуур, цулбуур, хамгаалалтын хувцас, шагайн харваачийн малгай, шагайн харвааны шагай, хасаа, аравч болон бусад эд зүйлийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.