6 дугаар зүйл. Баяр наадмын нээлт, хаалт

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Баяр наадмын нээлт, хаалт

6.1.Монгол Улсын Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

6.2.Улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11-ний өдөр нээнэ.

6.3.Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, хааж үг хэлнэ.

6.4.Монгол Улсын Төрийн тугийг тогтоосон журмын дагуу Төрийн ордонд буцаан зална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.