7 дугаар зүйл. Төрийн ёслолын бусад арга хэмжээ
7.1.Улсын баяр наадмын өмнөх өдөр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэл, цэргийн ёслолын жагсаал хийх, Их эзэн Чингис хааны хөшөө, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх, хүндэтгэлийн концерт тоглох арга хэмжээг зохион байгуулах бөгөөд төр, засгийн удирдлага, улс төрийн нам болон иргэдийн төлөөлөл байлцана.
7.2.Тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан, баярын хурал, ёслолын буудлага хийж болно.
7.3.Улсын баяр наадмыг тохиолдуулан монголын түүх, соёл, ёс заншил, өв уламжлалыг харуулсан урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулж болно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид "зохион байгуулах хороо" гэх/ төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээдийг оролцуулан зохион байгуулж болно.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН, ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, ҮНДЭСНИЙ СУРЫН БОЛОН ШАГАЙН ХАРВАА