23 дугаар зүйл. Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа

23.1.Хөлөг онгоц эзэмшигч болон тэднээс хууль ёсны дагуу эрх олгогдсон этгээд хөлөг онгоцоо бүртгүүлэхдээ хөлөг онгоцны нэр, цэвэр, бохир даац, хөлөг онгоц үйлдвэрлэсэн газар, хугацаа, эзэмшигчийн албан ёсны нэр, хаяг зэргийг Далайн захиргаанд мэдүүлнэ.

23.2.Хөлөг онгоц бүртгүүлэх хүсэлтийг Далайн захиргаанаас баталсан маягтын дагуу гаргах бөгөөд дагалдах бусад баримт бичгийг хавсаргана.

23.3.Далайн захиргаа үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хөлөг онгоцыг бүртгэхээс татгалзаж болно.

23.4.Хөлөг онгоцыг бүртгэхэд хөлөг онгоцны бүртгэлийн дугаарыг олгох бөгөөд бүртгэлийн гэрчилгээ болон хөлөг онгоцны бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэнэ.

23.5.Бүртгэлийн дугаар хөтлөх журмыг Далайн захиргаа батална.

23.6.Далайн захиргаа нь хөлөг онгоц эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг хянаж, бүртгэх шаардлага хангасан бол хөлөг онгоцонд бүртгэлийн түр гэрчилгээг зургаан сар хүртэл хугацаатай олгоно.

23.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны эзэмшигч дараах тохиолдолд хөлөг онгоцыг бүртгэлээс хасуулах хүсэлтийг бичгээрр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

23.7.1.хөлөг онгоцны зээлийн гэрээний нөхцөл хангагдсан байх;

23.7.2.хөлөг онгоцны ахмад, багийн гишүүдээс цалин хөлсний талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.