24 дугаар зүйл. Хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээ олгох
24.1.Хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний дагуу бусад улсын бүртгэлд байгаа хөлөг онгоц дараах материалыг бүрдүүлэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлж, хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээг хоёр жил хүртэл хугацаатай авч болно:
24.1.1.хөлөг онгоц эзэмшигчийн гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт;
24.1.2.хөлөг онгоц эзэмшигч болон түрээслэгч хооронд байгуулсан хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хувь;
24.1.3.хөлөг онгоцны эзэмшлийг баталгаажуулсан баримт;
24.1.4.хөлөг онгоцны бүртгэлд нь бүртгэлтэй байгаа улсын эрх бүхий байгууллагын хөлөг онгоцны түрээсийн хугацаанд өөр улсын бүртгэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл;
24.1.5.хөлөг онгоцны тухайн үеийн бүртгэлийн болон техникийн хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар;
24.1.6.хөлөг онгоцны эзэмшлийн болон бүртгэлийн тэмдэглэлийн гэрчилгээ.
24.2.Хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний хугацаанд хөлөг онгоцны эзэмшлийг өөрчлөхтэй холбогдох бүртгэл хийхгүй.
24.3.Түрээслэгч хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргасан бол хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний хүчинтэй хугацаанд бүртгэлийн гэрчилгээг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.
24.4.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц бусад улсын хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Далайн захиргаанаас өөр бүртгэлд шилжүүлэх зөвшөөрлийг авсан байна. Уг зөвшөөрлийг авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
24.4.1.хөлөг онгоц эзэмшигчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./
24.4.2.оролцогч тал тус бүрийн хөлөг онгоцны үл хөдлөх хөрөнгийн барьцаа, нэхэмжлэлтэй холбоотой бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./