25 дугаар зүйл. Хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэх
25.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц, түүний хувьцаа нь зээл болон эд хөрөнгийн баталгаа болж болох бөгөөд Далайн захиргаа хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэж, гэрчилгээ олгоно.
25.2.Далайн захиргаа энэ хуулийн 25.1-д заасан баталгааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан огноог цаг, минутаар нь бүртгэж, гарын үсэг зурж баталгаажуулна.
25.3.Хөлөг онгоц эзэмшигч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн бол энэ тухай баримт бичгийг бүртгүүлж, зээлийн баталгааг бүртгэлээс хасуулна.
25.4.Зээлийн баталгааг өөр этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэн авагчийг Далайн захиргаанд бүртгүүлнэ.