26 дугаар зүйл. Хөлөг онгоцонд тавих техникийн хяналт

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хөлөг онгоцонд тавих техникийн хяналт

26.1.Далбааны эзэн улсын хувьд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд Монгол Улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилон ажиллуулна.

26.2.Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын хүрээг Далайн захиргаатай байгуулах гэрээгээр тодорхойлно.

26.3.Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.